Нүүр хуудасМэдээУОС: Нэгдсэн төлөвлөлтөөр төлөвлөлт хйих нь орчны чанар, хүртээмжийг сайжруулна

УОС: Нэгдсэн төлөвлөлтөөр төлөвлөлт хйих нь орчны чанар, хүртээмжийг сайжруулна

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 5, 6, 7 дугаар орон сууцны барилгын төлөөлөл өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн, Газрын менежментийн хэлтсийн мэргэжилтэн П.Онон нартай уулзаж, тухайн байршлын дахин төлөвлөлтийн ажлыг урагшлуулах дараагийн үе шат, арга замын талаар санал солилцлоо.

Хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д зааснаар барилгажих талбай нь эзэмшил газрын 70%-иас хэтрэхгүй байх ёстой. Ингэснээр 6 байр тус бүрийн суурийн хэмжээгээр тооцож тус тусад нь төлөвлөвөл гадна тохижилтын талбай багасах эрсдэл дагуулж байна. Иймд тус 6 орон сууцны барилгыг НЭГДСЭН ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТӨӨР хэрэгжүүлэх нь гадна талбайн тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж оршин суугчдад илүү ээлтэй, төсөл хэрэгжүүлэгч компанид мөн эдийн засгийн хувьд ашигтай болохыг онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН