Учир нь ийм эрсдэлтэй үед хуучин зургуудыг байршуулснаар шуурхай баг тухайн байршил руу буруу мэдээлэлд үндэслэн явж, бодит эрсдэлтэй газарт очих цаг хугацаа алддаг.
Байгалийн хүчин зүйлтэй тэмцэх үед хугацаа алдах нь хүний амь нас эрсдэх ноцтой нөхцөл байдал үүсгэдэг.
Тиймээс иргэд та бүхэн зөвхөн тухайн цаг үеийн бодит зураг, мэдээллийг хуваалцаж байгаарай. Ингэснээр та өөрийнхөө төдийгүй бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад оролцож, иргэний журамт үүргээ биелүүлж байгаа юм.
