Нүүр хуудасМэдээСХД: Явган замын тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалтыг зохион байгуулна

СХД: Явган замын тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалтыг зохион байгуулна

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд 09 дүгээр сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцлээ.

Үүний дараагаар дүүргийн Татварын хэлтсээс татварын болон татварын бус орлогын гүйцэтгэлийн тухай, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томуу томуу төст өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний тухай, дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтсээс 14 хоногийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Хуралдааны үеэр дүүргийн Засаг дарга явган замын тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалтыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулахыг үүрэгдлээ.

Ингэхдээ ажлын даалгаварт тусгагдсан ажлын гүйцэтгэл дутуу, чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн байгууллагад хариуцлага тооцож, дээд шатны байгууллагаар дамжуулж хар жагсаалтад оруулах саналыг хүргүүлэхийг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН