Түлшийг шатааж эхлэх үед болон гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг. Энэ үед яндангийн таталт сайн байх ёстой. Зууханд ялгарсан угаарын хий яндангийн таталтаар гадаад орчинд цацагдаж сарнидаг. Яндангийн таталт муу байх эсвэл сойлтыг хаах нь гэр дотор угаарын хий ялгарч угаартах эрсдэлийг бий болгодог.
Хэрхэвч яндангийн сойлтыг хааж болохгүй гэдгийг анхаарна уу





