Ханын материал, Баянхошуу, Сэлбэ орчмын барилгажилтын хэрэгжилт ямар шатанд явна вэ. Өвөлжилттэй холбоотой чухал ажлуудаа яръя. Фасад болон явган замын бодлогын асуудлыг танилцуулаач. Дэлхийн хотууд явган хүнээ илүү тохитой зорчих нөхцөлийг бий болгоё гэдэг бодлого бариад байхад бид авто замаа л яриад байна. Одоо байгаа маршрут дээр нэмж ямар хөрөнгө оруулалт, хэдэн км зам нэмэх вэ.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН I ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ:
Метро төслийн тухайд, тендерийн нэгдүгээр үе шатыг хаасан. Хоёрдугаар үе шат дээр санхүүжилттэй холбоотой олон улсын зээл, хэлэлцээрийг эцэслэх шаардлагатай. Эдийн засгийн форумын хэлэлцүүлэгт GP Морган гээд метроны төсөл дээр холбогч банкаар тодорсон байгууллага, мөн эхний хэлэлцээр хийж байгаа Их Британийн гадаадын экспортын зээл олгогч байгууллага буюу UKF, Францаас BPI экспортын зээл олгогч байгууллагууд Улаанбаатар хотод ирсэн. Эхний шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийж байна. 2025 оны IV улиралд багтааж метроны хөрнгө оруулалтын асуудлыг эцэслэнэ. Метроны төслийн II үе шатны тендер зарлаж, шалгаруулалтыг гүйцэтгэнэ.





