Нүүр хуудасМэдээЭзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог Ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.

Энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН