Монгол Улсын Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын 3 алба хаагчийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
”Цэргийн гавьяаны одон”-оор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнэ, мөн аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяр,

“Цэргийн хүндэт медаль”-аар мөн аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Отгонбаяр нарыг шагнасан юм.
Эдгээр алба хаагчид нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, олон хүний амь нас, аюулгүй байдал, байгаль, дэлхийгээ хамгаалахад онцгой хувь нэмэр оруулж байгаа олон алба хаагчдын төлөөлөл юм.






