Нүүр хуудасМэдээГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэхэд оролцооны арга замуудыг...

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэхэд оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо болон бусад үндэсний оролцогч талуудтай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцыг хэрэгжүүлэхэд оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь” бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод Монгол Улс 2009 онд нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгох үүргийг хүлээсэн.

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай тайлангаа НҮБ-д 2 удаа хэлэлцүүлсэн. Үүний мөрөөр НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Засгийн газарт хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж ирүүлж байна.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос 2023 онд Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын 2025 оны 160 дугаар тогтоолоор батлуулсан. Уг тогтоолоор жил бүрийн 2 дугаар сард багтаан төлөвлөгөөний хэрэгжилтийг Засгийн газраар хэлэлцүүлж, 4 дүгээр сард Засгийн газар УИХ-д танилцуулахаар болсон юм.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул оролцож, авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийг 2025-2031 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд бүх түвшинд анхаарч ажиллахыг уриаллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН