Нүүр хуудасМэдээЗудын эрсдэлтэй Баянжаргалан, Угтаалцайдам суманд туулах чадвартай автомашин, Зуунмод суманд автогреидер олгожээ

Зудын эрсдэлтэй Баянжаргалан, Угтаалцайдам суманд туулах чадвартай автомашин, Зуунмод суманд автогреидер олгожээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал ОБЕГ-ын харьяа 185-р ангид ажиллаж, зудын эрсдэлтэй аймгуудын зарим сумдад туулах чадвар сайтай, автомашин, цас цэвэрлэгээний машин механизм хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо. Төв аймгийн Угтаалцайдам сум, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвд тус бүр туулах чадвар сайтай Mitsubushi L200 , Төв аймгийн Зуунмод суманд Liugong маркын автогреидер хүлээлгэн өгөв.

УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга Ж.Батжаргал “Аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтож, зудархуу сум олон байна. Тиймээс орон нутгийн удирдлага, иргэдийн санал хүсэлтийг Улсын онцгой комисс /УОК/, холбогдох байгууллагуудаар явж газар дээр нь цагийн байдлыг үнэлж, шаардлагатай сумдын иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний бүтээмж чанарыг нэмэгдүүлэх хүрээнд туулах чадвартай автомашиныг сумдын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн байгууллагуудад олгож байна. Мөн цас зудын нөхцөл байдлаас орон нутагт зам даваанууд хаагдаж байгаатай холбогдуулаад зам гаргах зориулалттай техник хэрэгслүүдээр хангах ажлыг УОК-оос зохион байгуулж байна. Тиймээс нийт иргэд, орон нутгийнхныхаа өмнөөс УОК-т талархал илэрхийлж байна. Энэхүү олгож байгаа техникүүд, малын өвс тэжээл шаардлагатай цаг үедээ орон нутаг, малчдад хүрвэл хүнд цаг үеийг эрсдэл, хохирол багатай даван туулахад томоохон дэмжлэг болно гэж бодож байна” гэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН