Нүүр хуудасМэдээНОБГ: Пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахыг...

НОБГ: Пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахыг зөвлөж байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 5, гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 35 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Цаг агаарын хүйтрэлтийн үед гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгддэг. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН