Нүүр хуудасМэдээСХД-ийн алслагдсан байршлуудад хурд хэтрүүлсэн автозамын зөрчил, ослын тоо буурахгүй байна

СХД-ийн алслагдсан байршлуудад хурд хэтрүүлсэн автозамын зөрчил, ослын тоо буурахгүй байна

Өнөөдөр /2026.01.19/ НИТХ-ын дарга А.Баяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Замын цагдаагийн газрын дарга С.Галбадрах, хэлтсийн дарга Б.Зоригт тэргүүтэй албаныхан Сонгинохайрхан дүүргийн алслагдсан байршлууд буюу 21, 32 дугаар хорооны авто замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн алслагдсан байршлуудад хурд хэтрүүлсний улмаас авто замын зөрчил, ослын тоо буурахгүй гарсаар байна. Тиймээс эхний ээлжинд хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, хурд хэмжигч байршуулах, явган зорчигчдын гарцын тэмдэг тэмдэглэгээг сайжруулан, гарцнаас бусад хэсгүүд дээр тусгаарлагч хайс байршуулах зэрэг ажлуудыг хийхээр ярилцлаа.

2026 онд зам тээврийн осол,эндэгдлийг бууруулах чиглэлд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран олон ажил төлөвлөж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН