Нүүр хуудасБусадУИХ: УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогджээ

УИХ: УИХ-ын гишүүн О.Номинчимэг ОУ-ын Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогджээ

Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Женев хотноо болж байна.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг  энэ онд 50 жилийн ой нь тохиож буй тус хорооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.  

Парламентчдын хүний эрхийн хороо нь дэлхийн улс оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах чиг үүрэгтэй цорын ганц олон улсын механизм юм.

Дэлхий дахинаа ардчилал ухралтад орж, тогтворгүй байдал үүсэж буй энэ цаг хугацаанд таван тивийн улсын нийт 886 парламентчдын хэрэг дээр хороо ажилладаг байна. 

Аюулд өртсөн парламентчдыг хамгаалах зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийн дайчлах, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх, шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг арга хэмжээг хийж хэрэгжүүлдэг энэхүү хороог удирдах  хариуцлагатай үүргийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг хүлээж байна.

Эх сурвалж: МАН-ын бүлэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН