УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням нар Сэлэнгэ аймгийн Жавхлант, Шаамар сумын Дулаанхаан тосгонд зудын хүндрэлийг хохирол багатай давахад дэмжлэг үзүүлэх ковш машин хүлээлгэн өгөв. Мөн Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сумдын малчин өрхөд өвс тэжээлийн тусламж үзүүллээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр цас, зудын хүндрэлийг хохирол багатай давахад дэм болох ковш болон бусад техник хэрэгсэл шийдвэрлэж өгөхөө амлаж байсан нь ийнхүү ажил болжээ.

Шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг орон нутагт үе шаттайгаар нийлүүлснээр цасанд боогдсон зам, талбай чөлөөлөх, малчин өрхүүд рүү зам гаргах, айл өрхийн орц гарц нээх, шар усны үерийн үед далан шуудуу татах зэрэг олон талын ач холбогдолтой юм.






