Өглөө 08:00 цагийн байдлаар дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг ОНӨААТҮГ – 1, хувийн хэвшлийн – 5 байгууллагын нийт 255 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.
Ажиллаж буй техник, тоног төхөөрөмж:
7 хог тээврийн машин
9 давс, бодис цацах машин
7 тусгай механизм
16 бичил төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд эдгээр техник хэрэгслээр авто болон явган замд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 6 тонн бодис цацан ажиллаж байна.
Давс, бодисын 112 хайрцагт дүүргэлт хийж, дараах байршлуудад цацалт хийж байна.
Үүнд: Энхтайвны өргөн чөлөө, Доржийн гудамж, сансар, нийслэл хүрээ, нарны зам, уулын арын зам, Жамсран уул, өгсүүр уруу болон эргэлттэй замууд, монел, дүнжингарав, дарь эхийн зам, налайх, гачуурт, хужирбулан, улиастайн зам, улиастайн шинэ эцэс зэрэг авто замууд.
Дүүргийн хэмжээнд 252 тонн бодис, 503.5 тонн давс, 277 м³ дайргын үлдэгдэлтэй байна.





