Нийслэлийн Ерөнхий боловсролын 42 дугаар сургуульд 2477 суралцагч суралцдаг. Уг сургууль энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийн халаагуурт шилжжээ.
42 дугаар сургууль өмнө нь өдөрт 2 тн нүүрс ашигладаг байсан бөгөөд хийн халаагуурт шилжсэнээр сургууль орчмын утаа тортог багассан, халаалт тасалдахгүй жигдэрсэн, ажилчдын ажил хөнгөвчлөгдсөн зэрэг олон давуу талууд бий болж байгааг сургуулийн захирал Б.Буянхишиг онцолжээ.









