Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн жендэрийн салбар хороо энэ оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулжээ

Сонгинохайрхан дүүргийн жендэрийн салбар хороо энэ оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулжээ

Хуралдаанд дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, салбар хорооны гишүүд, ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Баясгалан нар оролцлоо.

Хуралдаанаар дүүргийн жендэрийн салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2026 оны жендэрийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөөг хэлэлцэж, дүүргийн онцлогийг бодлого төлөвлөлтөд тусгаж, жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай төлөвлөлт, төсөвлөлтийг хийх талаар болон ололт амжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж арга зүйн дэмжлэг үзүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН