Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Цэцэн цэлмэг” ХХК-ийн “21 Fitness center”-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар тус фитнесс төв төлбөрийн хөнгөлөлт үзүүлж дүүргийн төрийн албан хаагчдын эрүүл мэнд, биеийн тамирын идэвхийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм.






