Нүүр хуудасМэдээ“BTS” хамтлагийн бүх гишүүн цэргийн алба хаана

“BTS” хамтлагийн бүх гишүүн цэргийн алба хаана

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүд хамгийн ахмад гишүүн Жинээс эхлээд бүгд цэргийн алба хаана гэж тус хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг даваа гарагт мэдэгджээ.

“Жин цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулах хүсэлтээ энэ сарын сүүлээр цуцалж, Цэргийн боловсон хүчний удирдах газрын цэрэг татлагын журмыг дагаж мөрдөнө” гэж “Big Hit” энтертайнмент мэдэгдэлдээ дурдсан байна.

Хамтлагийн бусад гишүүд ч мөн хувийн төлөвлөгөөний дагуу үүргээ ээлж дараалан биелүүлнэ. 2020 онд шинэчлэгдсэн цэргийн албаны тухай хуулийн дагуу 1992 онд төрсөн Жинийг цэрэгт татах хугацааг энэ оныг дуустал хойшлуулаад байжээ.

БНСУ-д хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд хоёр жил орчмын хугацаанд цэргийн алба хаах ёстой байдаг. Харин одоогийн мөрдөгдөж буй хуулиар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын санал болгосончлон дэлхийн хэмжээний шагналт тамирчин, сонгодог хөгжимчдийг цэргийн жинхэнэ алба хаахын оронд тус тусын салбартаа өөр алба хаахыг зөвшөөрдөг.

“BTS” хамтлагийн улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөхөд оруулсан хувь нэмрийг нь үнэлж цэрэг татлагаас чөлөөлөх эсэх талаар маргаан үргэлжилж байгаа энэ үед тус хамтлаг тэргүүтэй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн поп урлагийн эрэгтэй уран бүтээлчдийг тус хөтөлбөрт оруулах хуулийн төслүүд Үндэсний ассемблейд хүлээгдэж байгаа юм.

Даваа гаргийн шийдвэр гарснаар “BTS” хамтлагийн долоон гишүүн хамтран уран бүтээл туурвихаа түр хугацаагаар зогсоохоор болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН