4 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 01:21:23
Нүүр хуудас Мэдээ Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл 04 дүгээр сарын 10-ны өдрөөс зогсоно

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл 04 дүгээр сарын 10-ны өдрөөс зогсоно

Мөн Монгол Улсын ᠎Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Үүнтэй холбогдуулан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээхийг мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны 06 дугаар сарын 05-ны өдөр УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН