Нүүр хуудасМэдээО. Баасанхүү: Намын санхүүжилтийн мөнгийг МАХН зориулалтын бусаар зарцуулж байна

О. Баасанхүү: Намын санхүүжилтийн мөнгийг МАХН зориулалтын бусаар зарцуулж байна

УИХ-ын гишүүн О. Баасанхүү МАХН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлэд байсан ч өнгөрсөн Баасан гаригт дээд шүүхээс татгалзсан хариу авсан билээ. МАХН-аас О. Баасанхүүг хөөсөн тухай 8 дахь удаагаа мэдэгдэж байгаа ч УИХ-д авсан суудлын тоогоор  намд очиж байгаа санхүүжилтийг нь МАХН авч зориулалтын бусаар зарцуулсаар байна. Хэрвээ О. Баасанхүүг МАХН-аас хөөсөн бол уг санхүүжилтийг өөрт нь олгох ёстой гэж мэдэгдлээ

УИХ-ын гишүүний тойрогтоо зарцуулах ёстой мөнгийг МАХН зориулалтын бусаар зарцуулсаар байгааг эсэргүүцэж УИХ-ын гишү_ О. Баасанхүү  Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн байна.  Түүнийг намаасаа хөөсөн гэж ярих мөртлөө мөнгийг нь авч ашиглаад байгааг болих хрэгтэй гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүн О. Баасанхүү захиргааны шүүхэд хандана. Улс төрийн намыг дээд шүүх шийдэх учиртай. Тиймээс би бүртгэлийн үйл явцыг шүүхэд өгөх эрхтэй.Ер нь . МАХН-аас гарах, орох нь хувь хүний эрхтэй холбоотой асуудал.Харин ч О_ Баасанхүүд МАХН-ын удирдлагуудтай холбоотой мэдээллүүд байгаа. Прокурор дээр байгаа энэ материалуудыг цагаатга эсвэл шүүх рүү ном журмынх нь дагуу явуул гэж бид шаардах болно. Тэр ч байтугай МАХН өөрийн гэсэн байргүй. Энэ намыг ашгийн бус байгууллага гэж ойлгоод, 500 мянган ам.доллараар санхүүжүүлсэн. Байрны асуудал одоо шүүх дээр залилангийн хэргээр явж байгаа. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь төлөх ёстой. Аваагүй учраас төлөх ёсгүй гээд байгаа юм. Г.Шийлэгдамбын хэргийг зайлшгүй хөнгөрүүлэх шаардлага байгаа. Энэ мэт хэргүүд дээрээ МАХН шударга байх ёстой гэж мэдэгдлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН