Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Р.Сэддорж: “Говийн бүс-2026” шатрын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт зохион...

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: “Говийн бүс-2026” шатрын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна

Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, говийн бүсийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой “Говийн бүс-2026” шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо.

Тэмцээнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 240 гаруй тамирчин оролцож, аваргуудаа тодруулахаар өрсөлдөж байна.

“Говийн бүс-2026” тэмцээнийг Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ ерөнхий ивээн тэтгэгчээр, Монгол Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх ивээн тэтгэгчээр дэмжин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН