Нүүр хуудасМэдээХувьцаат компаниуд энэ онд ногдол ашгаа хэзээ тараах вэ?

Хувьцаат компаниуд энэ онд ногдол ашгаа хэзээ тараах вэ?

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй дараах компаниуд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргаснаа мэдэгджээ. Ногдол ашиг гэдэг нь хувьцаат компани тухайн жилд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараах үйл явцыг хэлдэг. Ногдол ашиг тараах компаниудын нэгдсэн тоо одоогоор гараагүй. Өнөөдрийн байдлаарх жагсаалтын дэлгэрэнгүйг энд дарж харна уу.

“ЭРДЭНЭТ СУВРАГА” ХК

“Эрдэнэт суврага” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №22/021 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

“ТАЛХ ЧИХЭР” ХК НОГДОЛ

“Талх чихэр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 250 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бэлнээр, өөрийн компаниар олгохоор шийдвэрлэсэн байна.

“ХҮРД” ХК

“Хүрд” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1677 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 2-р улиралд багтаан “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

“ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ХК

“Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №02/01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 37.47 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тогтоох бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн компаниар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

“ТЕХНИК ИМПОРТ” ХК

“Техник импорт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

“ГАН ХИЙЦ” ХК

“Ган хийц” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ҮЦТХТ-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

“АРИГ ГАЛ” ХК

“Ариг гал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №12.21 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 39.90 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

“МОН-ИТ БУЛИГААР” ХК

“Мон ит булигаар” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн №02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 600 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Түмэн шувуут ХК

“Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн №01/2022 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ард Даатгал ХК

“Ард Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №01/22 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,000,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 40 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны долдугаар сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Мах Импэкс ХК

“Мах Импэкс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болсон байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бэлнээр, өөрийн компаниар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ.

Монос хүнс ХК

“Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №27/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 817,700,856 төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Ард санхүүгийн нэгдэл ХК

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн №22/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,333,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 46.58 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны зургадугаар сарын 22-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Монгол Базальт ХК

“Монгол Базальт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 17.09 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Тавантолгой ХК

“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №43 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 257 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Инвескор ББСБ ХК

“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,793,197,950 төгрөг буюу нэгж хувьцаанд 25 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Монгол шуудан ХК

“Монгол шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №22/01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 200,023,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ  ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны  тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Лэндмн ББСБ ХК

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2-р сарын 07-ны өдрийн №22/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.5 төгрөг буюу нийт 1,108,952,525.5 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Материал импекс ХК

“Материал импекс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн №05 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 230 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Дархан нэхий ХК

“Дархан нэхий” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн №02/01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ 300 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Бодь даатгал ХК

“Бодь даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн №143/22/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд таван төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлээд буй.

Улаанбаатар хивс ХК

“Улаанбаатар хивс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн №01/2022 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1200 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөр тогтоох бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмын дагуу 2022 оны зургадугаар сард багтаан олгохоор шийдвэрлэсэн байна.

АПУ ХК

“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн №22/02 тоот тогтоолоор 2021 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 60 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлээд буй.

Гутал ХК

“Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн №21/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1,427 /нэг мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт “Гутал” ХК-ийн байранд олгохоор шийдвэрлэсэн байна.

Мандал Даатгал ХК

“Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №22/001 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,872,904,800 төгрөг буюу нэгж хувьцаанд 3 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

Барилга корпораци ХК

“Барилга корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн компаниар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

СҮҮ ХК

“СҮҮ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нийт 1,589,280,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 4.62 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Ард Кредит ББСБ ХК

“Ард Кредит ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №2022/04 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,260,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 4.5 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН