Нүүр хуудасМэдээМАН-ын бүлэг: Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах...

МАН-ын бүлэг: Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.04.14/-ийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” 2026 оны хоёрдугаар дүгнэлтийг сонсов.

Мэргэжлийн холбоод зөвшилцөн мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулж болох боловч дээд шүүхэд бүртгэх нь үндсэн хуулийн зөрчил үүсгэж байгаа гэж үзжээ. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Байнгын хорооны гишүүдийн 53.3 хувийн саналаар “Хүний эрх эрх чөлөөний баталгааг хангах, үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан нөхцөл, илрэлийн хэлбэр хор уршгийг тодорхойлон үнэлж урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолын төсөл дэмжигдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН