Нүүр хуудасМэдээМонгол Японы эрдэмтэд үлэг гүрвэлийн музей байгуулах санал гаргаад байна

Монгол Японы эрдэмтэд үлэг гүрвэлийн музей байгуулах санал гаргаад байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас Япон Улсад суух онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар, Япон Улсын судлаач, эрдэмтдийн төлөөлөл Исао Такахаши нарыг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын үеэр Монгол Улсад үлэг гүрвэлийн музей байгуулах асуудлаар санал солилцож, олон жил яригдаж, энэ чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажилд тулгуурлан ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзсэн байна. Энэ асуудлаар БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН