Нүүр хуудасВидеоМАНДЫН БҮТЭЭЛСонгуулийн ерөнхий хорооноос ирцийн мэдээллийг 3 удаа өгнө

Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн мэдээллийг 3 удаа өгнө

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиийн санал хураалт орон даяар явагдаж байна. Сонгуулийн ирцийн мэдээллийг албан ёсоор СЕХ-ноос 12.00, 17.00, 21.00 цагуудад өгөх юм. 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч 606 нэр дэвшигчээс сонголтоо хийж, сонгуульд оролцох юм.

Улс даяар санал авах 2070 байр байгуулснаас нийслэлд 451 нь ажиллах бөгөөд эдгээр байрны дотор, гаднахыг камераар хянаж, дотор талд нь бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл болсон ажиглагчид ажиллана. Мөн албан ёсны нэг ажиглагч, иргэний бүртгэлийн ажилтан, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээс гадна цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллах юм. Сонгогч та өөрийн харьяалах санал авах байрандаа иргэний үнэмлэхээ авч очоод хурууны хээгээ дарж, иргэний бүртгэлийн цахим сан дахь өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг баталгаажуулсны дараа сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжтой юм. Санал хураалт оройны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон хуваасан. УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам,  дөрвөн эвсэл 121 бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуульд 121 хүн бие даан өрсөлдөж байгаа нь хамгийн их бие даагчтай сонгууль болж буй. Нийт нэр дэвшигчдийн 341 нь орон нутагт, 265 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН