Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дараах үүргүүдийг өглөө.
-Засгийн газрын 2026 оныг бизнесийн орчныг дэмжих, зарим арга хэмжээний тухай 127-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах
-Засгийн газрын 2026 оны хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх, зарим арга хэмжээний тухай 122-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах
-2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах
-Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ногоон зээлийн асуудал болон газ руу шилжүүлэх ажлын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах
-Мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай А/383 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах
-Эзэнгүй гудамжид хаягдсан эвдэрсэн тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх,
-Муур, нохой барих ажлыг эрчимжүүлэх
-Ногоон байгууламжтай холбоотой илэрсэн зөрчлийг арилгах





