Нүүр хуудасБусадХовд, Сэлэнгээс Улаанбаатарт нийлүүлсэн тарвас стандартын шаардлага хангаж байна

Ховд, Сэлэнгээс Улаанбаатарт нийлүүлсэн тарвас стандартын шаардлага хангаж байна

Жил бүр улсын хэмжээнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн чанар, аюулгүй байдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгадаг. Өмнөх онд хийсэн шалгалтаар тарвасын дээжийн нитратын үлдэгдэл стандартын шаардлага хангаж байсан.

Энэ жил Дархан-Уул аймгийн иргэд гурван га талбайд тарвас тариалсан бөгөөд одоогоор болц нь гүйцээгүй тул худалдаанд гаргаагүй байна. Харин Сэлэнгэ аймгаас хураасан 112 тонн тарвасыг Улаанбаатар хотод, 71 тонныг Дархан-Уул аймагт худалдахыг зөвшөөрч, гарал үүслийн гэрчилгээ олгосон. Хоёр дээжээс нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлоход стандартын шаардлага хангаж байна.

Ховд аймгийн иргэд 532.3 га талбайд тарвас тариалсан бөгөөд худалдаалж буй тарвас, бусад хүнсний ногоо зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид нитрат, ХОП, ФОП-ийн үлдэгдэл тодорхойлох, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн шинжилгээ хийж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт тариалан, хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор тарвас тариалаагүй. Улаанбаатар хотод худалдаалж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлсэн тарвасаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байгаа. Одоогоор шинжилгээнд хамруулсан бүтээгдэхүүнээс эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангасан. Хяналт, шалгалт үргэлжилж байна.

Тарвас  нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байдаг. Та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг сануулж байна.

  • Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах;
  • Наранд хэт халсан, хадгалалтын горим алдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх;
  • Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах.
  • Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс  зохих журмын дагуу дээж авахуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН