Нүүр хуудасМэдээЭнэ он дуустал АИ-92 автобензиний үнэ тогтвортой байна

Энэ он дуустал АИ-92 автобензиний үнэ тогтвортой байна

УУХҮЯ-ны зүгээс өнгөрсөн 4-6 сард ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2390 төгрөгт хадгалагдаж байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлцээр хийн ажиллаж байна гэж УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал өөрийн цахим хуудастаа мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН