Нүүр хуудасМэдээСХД: СХД-ийн 10,32,33,35,41 зэрэг алслагдсан хороодын сургуулийн автобусны чиглэлийг нэмэгдүүлнэ

СХД: СХД-ийн 10,32,33,35,41 зэрэг алслагдсан хороодын сургуулийн автобусны чиглэлийг нэмэгдүүлнэ

Хороодын Засаг дарга нарын шуурхай хурал өнөөдөр /2026.09.16/ боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах асуудлаар мэдээлэл солилцлоо.

Хорооны засаг дарга нарын зүгээс хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн орчимд авто зогсоол байгуулах, автобусны чиглэлийг нэмэгдүүлэх, авто зогсоол шинээр байгуулах, авто замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, засаж сайжруулах, зарим авто замд хурд сааруулагчийг шинээр тавих, хяналтын камер, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, явган замын тохижилтын ажлыг гүйцэтгэх шаарлага байгааг хэлж байлаа.

Хороодын Засаг дарга нарын саналыг үндэслэн холбогдох газар хэлтсүүд яаралтай ажил арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН