Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: АРДЧИЛЛЫН ДАРХЛАА: Хууль дээдлэх ёс ба ардчилал

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: АРДЧИЛЛЫН ДАРХЛАА: Хууль дээдлэх ёс ба ардчилал

Ардчиллын бат бөх байдал нь зөвхөн төрийн институцээс бус, хууль дээдлэх ёс, хариуцлагатай засаглал, иргэдийн идэвхтэй оролцооноос шалтгаалдаг.

Энэ үзэл санааны хүрээнд “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” бүс нутгийн хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нээж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Энэ удаагийн хурлын онцлох үйл явдлуудын нэг нь “Аюулгүй байдал–иргэдийн оролцоо” хөтөлбөр тус арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож буй явдал юм.

Аюулгүй байдал нь зөвхөн төр, хууль сахиулах байгууллагын асуудал биш. Иргэн бүрийн мэдээлэлтэй, хариуцлагатай, идэвхтэй оролцоо нь нийгмийн тогтвортой байдал, ардчиллын дархлааны чухал үндэс билээ.

Хурлын хэлэлцүүлэгт олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, бодлого боловсруулагчид оролцож байгаагаас дурдвал, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал Киёотэру Цүцүй, Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жеймс С. Фишкин, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн тэргүүн Мириам Аллам, Бүгд Найрамдах Индонез улсын Худалдааны сайд асан

Гита Виржаван нар хүрэлцэн иржээ.

Хууль дээдлэх ёс, хариуцлагатай төр, идэвхтэй иргэн — ардчиллын дархлаа, аюулгүй нийгмийн үндэс юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН