Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: Нийслэлийн 57 дугаар сургууль "Эрүүл ногоон, ухаалаг, аюулгүй" сургууль болж...

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Нийслэлийн 57 дугаар сургууль “Эрүүл ногоон, ухаалаг, аюулгүй” сургууль болж сурагчдаа угтан авлаа

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийг “Эрүүл, ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль болгосон. Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар оролцлоо.

🌱Ногоон сургууль: 57 дугаар сургууль зөвхөн халаалт, цахилгаандаа жилд 307 сая төгрөг зарцуулж иржээ. Одоо 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсон. Ингэснээр зөвхөн эрчим хүч хэрэглэдэг бус, тодорхой хэмжээнд цахилгаан үйлдвэрлэж, хуримтлуулдаг болж байна.

Цахилгаан, дулаанаас хэмнэсэн зардлаа анги танхимын дотоод агаарын чанар сайжирч, эко орчин бүрдэж, гадна талбай гэрэлтүүлэгтэй болж аюулгүй байдлыг хангажээ.

Мөн хүнсний 40 кг хог хаягдлаас ойролцоогоор 20 кг бордоо гаргах боломжтой компостын шийдэл нэвтрүүлсэн талаар сурагчид Ерөнхий сайдад танилцуулав. Сургуулийн нийт талбай 3,200 м². Шинээр 1,253 м² талбайг зүлэгжүүлжээ.

💡Ухаалаг сургууль: Сургууль нийт 402 “Chromebook”-тэй болж, биологи, математик, физик гээд хүссэн хичээлээ 3D хэлбэрээр үзэх боломж бүрдэв.

✅Эрүүл сургууль: Ургамал 18–21 хоногт ургах боломжтой гидропоник системтэй. Нэг ангид хоёр төхөөрөмжтэй. Энэ нь 25–30 хүүхдийн 7–10 хоногийн шим тэжээлийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн ургуулах боломжтой юм. Одоогоор таван ангид 10 төхөөрөмж суурилуулжээ. Гадна агаарын чанарыг хэмжих 1 IQAir, дотор агаарын чанарыг хэмжих 6 IQAir төхөөрөмжтэй.

Ангиудад 43 м² талбай цэвэршүүлэх хүчин чадалтай агаар цэвэршүүлэгч суурилуулсан.

Нэг ангийн дундаж хэмжээ 33 м² орчим тул хүчин чадлын хувьд нэг төхөөрөмж ангийн агаарын чанарыг бүрэн хамарна. Ус цэвэршүүлэгч, аяга сав ариутгалын шийдлүүдийг нэвтрүүлж, будаг засвараас эхлээд хүүхдийн өдөр бүр хэрэглэдэг орчныг эрүүл болгоход анхаарсан байна.

📌Аюулгүй сургууль: “Гэрт ойрхон сургууль”. “Буух түр цэг- нийтийн зогсоол”-ын тохижилттой. Сургууль ухаалаг хаалгатай. Гадаа 14, дотор 6 камер суурилуулсан. Гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбосон. Сургуульд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжинэ. Сургуулийн бүсэд архи, тамхины худалдаа хязгаарлаж, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэргээс хамгаалах цогц орчин бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН